11:00 - 18:00 (mon - fri)
11:00 - 17:00 (sat, sun)
order@shoppy.mn
room 1001, IC Tower, Paris Street, 1st khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
.jpg?h=d5004a403cc85041e11688f01d32a172ddfc4a42)
June
17:00
Төв Цэнгэлдэх Хүрээлэн
SUPER CONCERT 2026
ЭНЭ ЗУНЫ ХАМГИЙН ХҮЛЭЭЛТТЭЙ ҮДЭШ.
Дэлхийн хэмжээний шоу, супер одуудыг дэргэдээс нь мэдрэх цаг ирлээ.
-Тасалбар нь нийт 6 үе шаттайгаар борлуулагдана.
Үе шат ахих үед тасалбарын үнэ өсөх бөгөөд эрт авах тусам
”ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭ ЦЭНИЙГ ХАМГИЙН БАГА ҮНЭЭР” авах боломжтой юм.
- Үе шат (PHASE) бүр хатуу тогтоосон тооны хязгаартай. Тухайн PHASE-д хуваарилагдсан тасалбар дууссан тохиолдолд систем автоматаар дараагийн PHASE руу шилжинэ.
-Борлуулалтын үйл явц системийн дагуу автоматаар зохицуулагдах тул PHASE солигдох мөчийг урьдчилан таах боломжгүйг анхаарна уу.
-Тасалбараа эрт авах тусам та хамгийн боломжит үнээр тоглолтоо үзэх эрхтэй болно. Тиймээс үе шат шилжих явцад зарлагдах Артистуудын нэрс гарахаас өмнө амжиж авах нь хамгийн оновчтой сонголт юм.
THE MOST ANTICIPATED CONCERT OF THIS SUMMER.
Experience a world-class show and witness global icons right here in your hometown. It’s time to create your next unforgettable summer experience.
6-Phase Launch: Tickets will be released in 6 distinct phases. Prices will increase as we progress; securing your place early ensures the highest value at the most favorable rate.
Capacity-Based: Each phase has a strictly limited quota. Once the allocated tickets for a PHASE are sold out, the system automatically transitions to the next PHASE.
Automated Process: The rollout is managed by an automated system, meaning the exact moment of a phase transition cannot be predicted.
The Early Advantage: Purchasing during the initial PHASES guarantees the best possible terms. Securing your access before the artist lineup is officially unveiled is the most beneficial choice.
—---------------------------------------------------------------------------------------------------------------------------
VIP EXPERIENCE
SUPER CONCERT-ийг илүү тухтай, онцгой орчноос мэдрэх VIP сонголт
• 4–6 хүний ширээний сонголт
• SEAT MAP-аас хүссэн байрлалаа сонгох боломж
• Food & Beverage багц багтсан
• Тайзны харагдац сайтай, тухтай VIP бүс
- Perfect for friends & premium concert experience -
VVIP EXPERIENCE — THE BEST IN THE HOUSE
SUPER CONCERT-ийн хамгийн дээд түвшний мэдрэмж
Private Space - Premium Seating
• 10 хүний багтаамжтай (ширээ + буйдан)
• Зөвхөн бүтэн ширээгээр захиална
• Premium Food & Beverage багц
• Хязгаарлагдмал VVIP бүс
- Dedicated for those who want the absolute best -
IMPORTANT NOTES
• VIP/VVIP тасалбарууд хязгаарлагдмал тоотой
• Баталгаажсан захиалга буцаагдахгүй
• Food & Beverage нь ширээнд багцаар үйлчилнэ
• 1 тасалбар = 1 хүн
• Арга хэмжээний дүрэм мөрдөнө
—------------------------------------------------------------------------------------------------------------------
_yg.jpg)
“SUPER CONCERT 2026” ТАСАЛБАРЫН НӨХЦӨЛ
1. Ерөнхий нөхцөл
SUPER CONCERT 2026 (цаашид “арга хэмжээ” гэх) тасалбарыг худалдан авсны дараа буцаан олголт хийх боломжгүй.
Зөвхөн зохион байгуулагчийн талаас арга хэмжээг цуцалсан тохиолдолд буцаалт хийгдэнэ.
2. Тасалбар буцаалт болон цуцлах
* Хувийн шалтгаанаар (ямар ч нөхцөлд) буцаалт хийх боломжгүй..
* Зөвхөн зохион байгуулагчийн талаас арга хэмжээг цуцалсан тохиолдолд тасалбар буцаалт хийгдэнэ.
* Давагдашгүй хүчин зүйл (Үүнд: байгалийн гамшиг, олон нийтийг хамарсан үймээн самуун, дайн, олон нийтийг хамарсан засгийн газрын шийдвэр гэх мэт)-ийн улмаас цуцлагдсан тохиолдолд буцаалт хийхгүй бөгөөд арга хэмжээг хойшлуулах эсвэл шилжүүлэх боломжтой.
3. Тасалбарын хүчинтэй байдал
* Зөвхөн албан ёсны сувгаар худалдан авсан тасалбар хүчинтэй.
* Албан бус сувгаар худалдан авсан тасалбарт зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй.
* QR код болон тасалбарын мэдээлэл алдагдсан тохиолдолд худалдан авагч өөрөө хариуцна.
4. Нэвтрэх журам
* Нэвтрэхдээ QR код шалгуулж, бугуйвч авна.
* 1 тасалбар = 1 бугуйвч
* Бугуйвчийг дамжуулахыг хориглоно
* Гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин олгохгүй
* Арга хэмжээний турш заавал зүүж хэрэглэнэ
* Нэвтрэлтийн хэсэгт бүх оролцогчид цүнх баглаа, хувийн эд зүйлсээ шалгуулж орох үүрэгтэй.
5. Насны хязгаарлалт
* Насны хязгаарлалт байхгүй
* 16 наснаас доош оролцогч заавал асран хамгаалагчийн хамтаар тасалбар авч нэвтэрнэ.
* Үзэгч тус бүрээс хувийн бичиг баримт шалган бугуйвч зүүж нэвтрүүлнэ.
* 6 ба түүнээс доош насны (2020 оны 6 сарын 1 болон түүнээс хойш төрсөн) хүүхдүүд тоглолтын талбайд үнэ төлбөргүй асран хамгаалагчийн хамтаар нэвтэрнэ. (Үүнд: Зөвхөн Асран хамгаалагч тоглолтын тасалбар авч нэвтэрнэ.)
6. Хориотой зүйлс
* Гаднаас хоол, ундаа
* Согтууруулах ундаа
* Тэжээвэр амьтан
* Аюултай болон хориотой эд зүйлс (Үүнд: бусдын биед гэмтэл учруулах боломжтой хурц үзүүртэй зүйлс, тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, г.м)
* Нэвтрэлтийн хэсэгт бүх оролцогчид цүнх баглаа, хувийн эд зүйлсээ шалгуулж орох үүрэгтэй.
7. Аюулгүй байдал ба гаргах журам
Дараах тохиолдолд тухайн оролцогчийг нэн даруй албадан гаргана (Нөхөн төлбөр олгохгүй):
* Бусдын биед санаатайгаар халдсан, заналхийлсэн
* Эмх замбараагүй байдал үүсгэсэн
* Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн
* Олон нийтийн хэв журмыг зөрчсөн
8. Дүрс ашиглалт
* Мэргэжлийн болон хагас мэргэжлийн зураг бичлэгийн камер авч орохыг хориглоно
* Тоглолтын аль ч тасалбарыг буцаах боломжгүй
* Blind Ticket нь зөвхөн GA тасалбарт хамаарах ба худалдан авсан тохиолдолд дээрх нөхцөлүүдийг зөвшөөрсөнд тооцно
June
17:00
Төв Цэнгэлдэх Хүрээлэн